найтаалгахын хор хөнөөл

2016-11-30,
Нэг найтаалтаар 40,000-аас илүү дусал цацагддаг

Томуу нь халуурах, толгой өвдөх, булчин шархирах, ядрах, хамар тагжрах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг, амьсгалын замын вирүст цочмог халдвар юм. 

Томуу нь улирлын дэгдэлтийн үед дэлхий даяар тархдаг ба жил бүр 250000-500 000 хүн нас бардаг.

Томуу нь жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгшчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэх хандлагатай.

Томуугийн вирүс хэрхэн тархдаг вэ?

·         Томуу нь ханиах, найтаах үед агаараар дамжих ба энэ үед үүссэн аэрозоль нь вирус агуулдаг.

·         Нэг найтаалтаар 40,000-аас илүү дусал цацагддаг.

·         Өвөл агаарын чийгшил бага, нарны цацраг хомс байдаг нь вирусыг амьд үлдэхэд дэм болдог. 
 

ТОМУУГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ДАРААХ ДАДЛУУДЫГ АМЬДРАЛ  АХУЙДАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ.

·         Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж 2 цаг тутамд агаар оруулах

·         Гараа савандаж угааж хэвших

·         Сайн унтаж амрах

·         Дасгал, хөдөлгөөн  тогтмол хийх

·         Аминдэм, уургаар баялаг хоол хүнс хэрэглэх

·         Цэгэн массаж хийх

·         Ханиаж, найтаах үедээ ам, хамраа сальфетка, нусны алчуураар таглах

·         Цэр, нусаа ил задгай хаяхгүй байх

·         Ханиад хүрсэн үед гэрийн дэглэм сахих, өрхийн эмнэлэгт хандах

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax