тангарагын шүлэг

2016-11-23,

Хар цагааны зүсэн ялгагдах үгүй
Харь газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасарын үр авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж


Хааны ордны дэргэд ирвэй би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөгдөж байна
Алаг морины зүсэн ялгагдах үгүй
Алс газар бэрлэдэг билээ би
Ач нар үрийг чинь өчүүхэн гэж
Алсын авга авъя гэхэд
Ачлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирвэй би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна


Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өөр хүмүүнд эчвээс
Өөд үгүй нэр над хоцормуй
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлох үгүй би
Болд уныг ...

уран зохиол

2016-11-17,
Уран зохиолын төрөл зүйл Уран зохиолын түүхэн хөгжлийн хэв төлөвийг уран зохиолын аймаглал гэдэг. Уран зохиолын асар олон бүтээл туурвилыг ийнхүү аймаг болгож аймаглах үндэс нь “Яаж дуурайлгах” арга журмын ялгаанд оршино. Үүнд “Нэг бол Гомерын бичдэг шиг өөрийн биеэс ангид өөр хэрэг явдлыг хүүрнэн өгүүлж байгаагаар (Энэ нь туульсын зохиолын аймаг), эсвэл дуурайлгагч нь биеэ төлөөлж, өөрөө ярьж байгаагаар (Энэ нь уянгын зохиолын аймаг), эсвэл дүрслэгдэгч бүх хүнийг ажиллаж амьдарч үйлдэж хөдөлж байгаагаар нь (Энэ бол жүжгийн зохиолын аймаг ) туурвин дуурайлгаж...