спорт гэж юу вэ?

2016-11-23,
Мэргэжлийн спорт гэж юу вэ?

Бокс, регби буюу америк хөл бөмбөг зэрэг спортын нийгмийн доод тvвшинд харъяалагддаг тамирчид

амиа зогоохын тулд нударганы амт, хөлийн эрчээр мөнгө олж байсан тэр цагаас мэргэжлийн спорт vvссэн тvvхтэй. Ихээхэн хvнд хvчир, эрчимтэй бэлтгэл сургууль, цаг хугацаа шаардсан томоохон тэмцээн нь мөнгөгvйгээр бvтэх ажил биш байжээ. Vvнийг олж харсан хөрөнгө мөнгөтэй хvмvvс мөнгө шидэн давхар ашиг олох болсноор мэргэжлийн спортыг улам дэвэргэсэн байна.
Мэргэжлийн тамирчны тухай асуудал нь спортыг наймаалах зорилгоор ашиглах явдалтай олон талаар нягт холбоотой юм. Мэргэжлийн тамирчин болох нь хvн чанар, ёс зvй, ёс суртахуунаа худалдана гэсэн vг байдаг.
Сонирхогчдын ба мэргэжлийн спортын хоорондын зарчмын ялгааг зөв ялган салгаж vзэх нь нэн чухал. «"Сонирхогч"» гэдэг нь "дурлах" гэсэн утгатай бөгөөд спортод дуртайгаасаа тухайн тохиолдолд материалын шагналгvйгээр уралдах гэсэн утгаар хэрэглэгдэж ирсэн ойлголт юм. Тэгвэл мэргэжлийн тамирчин нь мөнгөний хойноос хэт хөөцөлдөж, авъяас чадвараа бусдын эрхшээлд өгч, нэг ёсондоо биеэ худалдах замаар амьдарна гэсэн vг. Ийм ч учраас професионализм ба комерциализаци гэсэн ойлголт хоорондоо салшгvй уялдаатай явж иржээ. Професионализм буюу мэргэжлийн спортоор хичээлэх нь хатуу гэрээний vндсэн дээр ур чадвараа арилжин аль болох их мөнгө олох vйл ажиллагаа юм. Харин комерциализаци гэдэг нь мэргэжлийн тамирчдыг өөрийн захиргаанд дуулгавартай байлгаж, тэднийг ашиглан мөнгө олох vйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл нэг талаас спортын амжилтаараа их мөнгө олохыг хvссэн тамирчид, нөгөө талаас өндөр амжилт vзvvлдэг тамирчдыг ашиглан ашиг олох сонирхолтой эзэн хоёрын харилцан шvтэлцээт vйл ажиллагааг професионализм ба комерциализаци гэдэг байна. Хамгийн хөнөөлтэй нь мэргэжлийн спортод сэргээш хэрэглэхийг хориглогдоггvй тул мэргэжилийн тамирчид улам их амжилт vзvvлж, улам их мөнгө олохын тулд сэргээш хэрэглэн амь нас, эрvvл мэндээрээ хохирдог явдал юм. Vvнийг зөвхөн 1985 онд АНУ-д хийсэн судалгааны дvнгээс харж болно. Мөнгөний төлөө улайран, сэргээш хэргэлэсэн тамирчид өөрийн хяналтгvй болдгоос Америк хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчдаас 20 хvн нас барж, 60 хvн эрэмдэг зэрэмдэг болж, нийт америк хөлбөмбөгчдийн 78 хувь, сагсан бөмбөгчдийн 89 хувь, боксчдын 60 хувь нь их бага ямар нэг гэмтэл авсан байна . . .
«"Биеийн тамир, спортын тухай"» монгол улсын хуульд мэргэжлийн спорт, мэргэжлийн тамирчин, vндэсний спортын тухай тодорхой заажээ. Уг хуульд "Мэргэжлийн спорт" гэж vзэгчдийн болон мэргэжлийн спортын байгууллагын ашигсонирхлыг хангах, ашиг олох vндсэн зорилготой, зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог спортыг хэлнэ. "Мэргэжлийн тамирчин" гэж спортын тодорхой төрлөөр мэргэшиж тvvгээрээ дагнан хичээллэж тэмцээнд бэлтгэж оролцсоныхоо төлөө контрактын дагуу цалин хөлс, бусад монгөн урамшуулал авдаг тамирчныг хэлнэ. Мэргэжлийн тамирчдын vйл ажиллагаа нь мэргэжлийн спортын байгууллагатай байгуулсан контрактаар тодорхойлогдоно" гэжээ. Мөн хуульд "Vндэсний спорт" гэж ард тvмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн, vндэсний онцлог шинжийг агуулсан спортыг хэлнэ» гэж заасан байна. Дээр өгvvлсэнээс vзэхэд нийт бөхчvvд, ялангуяа залуу бөхчvvд мэргэжлийн спортын талаарх мэдлэгээ ахиулж, буруу сонголт хийн амь амьдралаараа хохирохгvй байхад онцгой анхаарах ёстой нь харагдаж байна.

бичсэн: Эм зүйн 107 төрөл: спорт
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax