зурхай үхэр

2016-11-25,

Үхэр

Үхрийн ордныхон дурлалын тал дээр аажуу уужуу ханддаг. Тайван хүлээцтэй байж хамтрагчаасаа өөрийнхөө хүссэн зан чанаруудыг олх хүртлээ тэвчээртэй байж байгаад, цорын ганц нэгнээ олсон гэж үзсэн тохиолдолд сэтгэлийнхээ жолог алддаг. Удаан бодсоны эцэст чин сэтгэлээсээ хайрлаж, дурладаг учир түүний сонголт үргэлж зөв байдаг. Иймдээ ч тэдний харилцаа уддаг.

Үхрийн ордны эмэгтэй
Тэд хайртай эрээ үргэлж сэтгэл хангалуун байлгаж чаддаг. Хамтрагч нь түүнийг үргэлж магтаж, өдөр бүхэн дурладаг гэдгээ харуулах юм бол тэр баярлана. Өөрийг нь эхнэрээ болгож авсан эр тун азтай нэгэн байх болно гэдгийг мэддэг тул тэр өгсөн хайр халамжийнхаа хариуд талархуулахыг хүсдэг. Тэд харилцаагаа удаан тогтвортой байлгах тал дээр гаргууд.

Үхрийн ордны эрэгтэй
Халуун дулаан, ухаалаг, үнэнч эрчүүд бол үхрийн ордныхон. Тэд маш халамжтай, хаана ч явж байсан хайртай хүндээ санаа тавьж байдаг. Дурласан үхрийнхэн чамин тансаг бэлэг өгөхдөө “мастер”. Тэр хэзээ ч өөр эртэй өрсөлдөхийг хүсэхгүй, гэвч хайрынхаа төлөө маш олон зүйлд буулт хийж чадна. Өмчирхөг үхрийнхэн дурласан эмэгтэйгээ сүүлрэхийг тэвчиж чаддаггүй, хууртагдсан тохиолдолд болсон явдлыг хэзээ ч мартахгүй.

бичсэн: Эм зүйн 107 төрөл: зурхай
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax