Л.Түдэв "Ивээл" эсээ

2016-11-25,

Л. Түдэв "Ивээл" эсээ

таван настай томоо жаал хүү даахьтайгаа явж байгаатай тааралдсан тээр жилий н нэгэн учирал санаанд оров. өндөр уулын өвөр голдуу ганц хоёрхон гэрээрээ нутагладаг жожигдуу айлд санамсаргүй тохиолдолоор очсон юмдаг. Очъя гэсэндээ ч биш тэр хавийн нэгэн өндөрлөг дээр байдаг чулуун гэрийг үзэх гэж мацаж явахдаа л тэр айлтай тааралдаж билээ.

-Эрх охин юмуу танай энэ цодгор бор чинь? гэж би асуусан чинь.

-Үгүй чишь боовтой юм гэж айлын авгай хээгүйхэн хэлэв.

-Тэгээд өдий болтол даахитайгаа давхиулж яваа юмуу гэж асуувал

-Аль эртийд даахийг нь үргээх цаг болсон...даанч...гээд гэрийн эзэгтэй дуугүй болов...

-Яасан юм бэ? гэж би сэтгэл зовнин аяархан асуусан чинь

-Яагаа ч үгүй л дээ. Зүгээр л ивээл жилтэн олдож өгдөггүй байсаар энэ муу маань "Хөгширчихлөө" гэж айлын авгайг миний инээд хүрэх шиг болж: 

-Өө тэгвэл ч яамай юу даа гэхэд гэрийн эзэгтэй:

-Манайх энэ хавиас холддоггүй , голдуу ямаа малладаг унаа муутай болохоор бие биенээсээ өөр хүий бараа харахгүйюм. Бидний жил таардаггүй лдээ гэв.

-Ямар жилтэй баньд вэ? гэж лавлахад авгай

-Хатуу жилтэй юм. Биднүүсийн ч адил ... Тэгээд энэ муугий маань даахийг үргээхэд анхлан хөндөх хүн олддоггүй... Явуулын хүн ч манай энэ уулын царманд ирнэ гэж үгүй л дээ гэж зовлон тоочив.

Үл ялих юм шиг мөртлөө их нарийн "зовлон" ажээ. Одоогийн залуус юмуу хот газрынхан бол үүнийг төсөөлөхгүй л биз.

-Хатуу жилтэй нь хатуу жилтэйдээ ивээл болох юм биш үү? гэж асуусан чинь өнөөх эзэгтэй.

-Тэр ч тийм л дээ. Үүнийг төрдөг жил ганц нагац ах нь өөд болсон юм. Тэр нагац нь үүндээ нэр өгөөд даахь үргээлгэх, бэр гуйх, хуримлах үед нь заавал ч үгүй ивээл зөөлөн жилтэй хүнээр зуучлуул гэж захиад өөд болсон юм л даа зайлуул. Тэгээд л тэр захиасыг нь бодоод  байгаа юм. Уул нь  номтой хүн байсан юм л даа гэв.

-Тэгвэл ч арагагүй дээ гэж би түүнийг тайвшруулах гэтэл:

-Та чинь ямар жилтэй хүн бэ? Аз болоход зөөлөн жилтэй биш биз? гэж надаас эзэгтэй асуулаа. 

-Хатуу жилтэй л дээ. Түүнээс биш ухасхийгээд "савгалчих" үгүй юу гэж намайг хэлсэнд тэр эзэгтэй баясан инээж билээ. 

Нялх үснээсээ салж чадалгүй "эрийн цээнд" хүрч яваа тэр нэгэн жаалд цаастай чихэр ганцыг халааснаасаа олж өгөөд тэднийхээс холдон явах зуур гунигт бодол толгойд эргэлдэж элдвийг бодож билээ.

-Голио өгсөндөө, гялай гялай Голио өгсөндөө  гэж нөхөөх даахьт гайхал маань цаастай чихрээрээ гайхуулан арагтай аргалын дэргэд сууж буй чавганц руу гүйж одов. Боодолтой чихрийг бидний багад нээрээ л голио гэдэг байсныг санав. "Ивээл" жилтэн олдохгүйгээсдаахиа үргээлгэж чадахгүй зуны халуунд ортууз толгойлон саглайж явсан тэр нэг жаал одоо лав хорин тавтай, пинтүү халимагтай малигар эр болоо биз  гэж саяхан нэгэн орой би бодож суух зуур "ивээл" гэдэг эртний ойлголтын тухайд элдвийг бодов. "Ивээл" гэж монголчууд юуг хэлдэг билээ? Тэр ер нь юунд хэрэгтэй ойлголт юм бол? Хорвоог таньсан нарийн ухаан юм болов уу? Эсвэл хоцрогдсон эмгэний хоосон үг юм болов уу? Ийм асуултыг нэлээн алба хаасан сэхээтэнд тавиад үзсэн чинь тэрээр "мухар сүжиг шүү дээ" гэжхариулав. Удахгүй хуримаа хийх гэж байгаа залуугаас асуусан чинь "бүү мэд" гэв. Тэгэхээр нь орцны гадаа нарлаж суугаа эмгэнээс асуусан чинь : "Ивээл жил гэдэг чинь бидний үеиинхэний хамаг насны дагаж явдаг одоогийнхоор бол хууль байлаа гээд. Эмгэн "урсгаж" гарлаа шүү. Эмгэн ярих нь: Ивээл жилтэй хүнээр даахиа үргээлгэхээс л эхэлдэг юм уу даа тэгээд эсгий хийх, гэр барих, бэр гуйх, хурим хийх, насан хутаг олоход цөмд нь ивээл жилтэй хүний хэрэг болдог байлаа. Харш жилтнийг ийм зан үйлд хавьтуулдаггүй учиртай юм шүү гэв. Харш жилтэй хүнээр даахиа хөндүүлчихвэл өвчин орооно. Бас амь насанд ч цөвтэй гэдэг юм. Харш жилтнээр  бэр гуйлгаж,хуриманд зарвал гэр бүл саринах ч аюул тохиож мэднэ. Бас тэгээд  нөхөр нь зөөлөн эхнэр нь хатуу жилтэй бол үл зохилдох тул суухыг хориглодог байлаа. Би чинь тэрнээс болоод анх амрагласан хүнтэйгээ сууж чадаагүй юмсан... гэж түүнийг ярихад гэнэт миний санаанд гялсхийн нэг юм орж ирлээ. Тэр бол "дуал" гэдэг үг "Ивээл" гэдэг монголын уламжлалт нэгэн ойлголт нь "дуал" гэдэг өрнөдийн   "Соционика" ухааны нэр томьеотой яг таарч байгаа юм биш үү? гэсэн бодол намайг эзэмдэв. 

Одоо үед хүмүүсийн ханилгааны ухааны онолыг "соционика" гэж нэрлэж байгаа билээ. Аливаа хүн "ухамсартай гоонь" байхыг л андгайлаагүй бол тэрээр хосоороо аж төрж нэгэн насыг барах тавилантай юм. Ханилах ханиа олно гэдэг нь хүн төрөлхтний бүх насны туршид билүүдэж гүнзгийрүүлсэн дотор ухаан юм. Хань ижлээ зөв сонгоогүй хүн айл гэр болон амьдрахдаа бэрхшээл гачаалтай тулгардаг болох нь маш эртний хуучин явдал .

"Замбуулин хорвоод хань болдоггүй хүний үр

Надад яагаад дасна вэ хө" гэж монгол ардын дуунд гардаг нь тун ч учир холбогдол гүнзгийүг мөн. Ханилах ухаан нь ном зохиол, сурах бичиг, хууль цаазанд дэлгэн тавьдаггүй гагцхүү хүн бүрийн зүрх сэтгэлд оршдог дотоод ухаан юм.Харин орчин үед л нууц ухааны нууцыг дэлгэж "Соционика" буюу ханилгааны ухаан баруун зүгийн ам задгайёсонд дэлгэрч байгаа ажээ. Аливаа хүн хань ижлээ олмогц ивээлчлэгдэж эхэлдэг. Ивээлчлэгдэх"дуализация" онцлог нь хүнбүрд төрмөл зүйл. Тэрхүү төрмөл шинж арван зургаан  хувилбартай боловч нэг хүнд цөмөөрөө бөөгнөрөн заяах нь хэзээч үгүй. Ихэнх нь дутуу заяана. Түүгээр нь монголчууд төрсөн өдрийн төөрөг тодруулдаг ажээ. Хоёр хүн тийнхүү нэг нэгнийхээ төрсөн өдрийн төөрөгөөр дутсанаа харилца ннөхөж чадахаар хослож чадвал "ивээл" болж "ивээлчлэгдэх " нь ёсоороо тохирч цаашдын амьдрал нь тэгширдэг, эс тэгвээс өөрөөр хэлбэл "харш" хослол бүрдүүлэхийг хүчээр чармайваас "цагаан шаазан цавтай болж цайгаа уухыг болиход" хүрдэг ажээ. Хань ижлээ "ивээл" хувилбараар сонгож чадсан хүмүүс зөвхөн биеэр төдийгүй сэтгэлээр биесээ нөхөж хос ёсонд зохицох бөгөөд түүнийгмонголчуудын ярьдгаар сэтгэлтэй болох гэхээс биш одооны  заримуудын шулганадаг шиг"дурлал" болдог юм биш ажээ.

"Соционикийн" ухаанд хүний арван зургаан төрмөл хэв шинжийг дөрөв дөрөв хувааж хоёр хоёроор нь диад(хос) болгон авч үздэг юм. Тэгвэл монгол ёс заншлаар (мэнгэн судрынхаар) хүний төрсөн он, сар, өдөр, цагаар хөөж зөөлөн жилтэй, хатуу жилтэйгээр нь ялган тогтоогоод улам нарийвчлан мэнгэ, суудал тэргүүтнийг тодорхойлдог аж. Үүнээс амьдралд хамгийн их түгээмэл болж нэвтэрсэн наад захын ойлголт нь "ивээл" жилийн ёс юм. Арван  хоёр жил маань хатуу зөөлөн гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд: хулгана, үхэр, туулай, могой, хонь, бич, тахиаг зөөлөн жилд тооцож, бар, луу, морь, нохой, гахайг зөөлөн жилд тооцдог. Тийнхүү зөөлөннь зөөлнөөрөө, хатуу нь хатуугаараа ивээлсэхийг чармайдаг. Гэхдээ монгол заншлаар арван хоёр жилээ дөрвөн бүлэг гурав гурван жилээр хуваадаг. Тэр ёсоор ивээл жил гэвэл:

1, бар, морь, нохой

2, хулгана, луу, мич

3, үхэр, могой, тахиа

4, гахай, хонь, туулай болно.

Ивээл жилтнээр үс үргээх, бэр гуйх, хурим хийх, гэр барих, эсгий татах, хүн хөдөөлүүлэх зэрэг зан үйлд зуучлуулдаг нь ёс төдий биш заншил болсон ажээ. Одоогийн биохэмнэл(биоритм) зүйн тооцоогоор жилийн хэмнэл 365, 25 хоног, сарынх 29,53 хоногоор хэмжин хуваахад цаг хугацааны тэгшхэн тойргийн гуравны нэг нь 120, гуравны хоёр нь 240 хэмийн өнцөг гардаг бөгөөд эдгээрээс тэг(0) хэм, секстиль (60), селмисекстиль (30), трин (120) хувиар дээр төрвөл ивээл, Квадратура (90), семиквадрат (45) болон 180 хэм дээр тохиовол харш хэмнэлд багтдаг байна. Эцсийн дүнд монголын "ивээл" (дуал гэдэг гадаад үгтэй утга ба дуудлагаараа тун ойролцоо) гэдэг ойлголт нь "мухар сүжиг" биш ажээ. 

Нийгмийн харилцааг төгөлдөржүүлэх, түүний эс нь болсон гэр бүлийн улмаар хос хоёрын ханисахуйн зохирлыг бүрдүүлэхэд "ивээлжүүлэх" эцэг өвгөдийн ухаан хэрэг болох нь ээ.


бичсэн: Эм зүйн 107 төрөл: эсээ
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax